Ховд аймгийн төв гудамжийг цэцэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-06-11 14:58:47

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төв гудамжийг цэцэгжүүлэх ажил энэ оны зургаадугаар сарын 10-нд эхэлсэн.

Ховд аймгийн Засаг даргын санаачилгаар “Цэвэр хот-Цэцэгтэй гудамж” төсөл хэрэгжүүлж буй.

Энэхүү төслийн хүрээнд  энэ жил аймгийн төвийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн хашаа, саад бүхий цэцгийн мандалд 10 мянган цэцэг тарихаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар 8 нэр төрлийн 6000 цэцгийн үрсэлгээ хийсэн байна.

Тус ажилд 18 байгууллага, аж ахуйн нэгжийн 180 орчим ажилтан, албан хаагч, иргэд идэвхтэй оролцжээ.

Энэхүү ажлын үр дүнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн өнгө үзэмж сайжрах, ногоон байгууламж нэмэгдэх, иргэд цэвэр тохилог орчинд амьдрах боломж өргөжинө гэж албаныхан үзэж байна.

Холбоотой мэдээ