Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-06-08 11:09:00
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын есөн хүнд холбогдох, бусдыг эрүүдэн шүүсэн гэх хэргийн шүүх хурал Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн шүүхэд өнөөдөр болж, шүүгчдээс татгалзах Улсын яллагчийн хүсэлтийг шийдвэрлэх хүртэл хойшиллоо. 


Б.Хурц нарт Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Тус хэрэгт Б.Хурцаас гадна, О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарын хүн холбогдоод байгаа юм.

Холбоотой мэдээ