Газар хөдлөлтөөр хохирол учраагүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-06-09 21:49:55

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Гичгэнэ багийн “Баянсайр” гэдэг газар энэ сарын долооны өдрийн 22:43 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Сумын төвөөс хойд зүгт 19 км-т, Ө-45°10’12”, У-99°00’00″ болсон тус газар хөдлөлтийг ООГСХ-ээс мөн өдрийн 23:00 цагт цахим шуудангаар Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Баянцагаан сумын Засаг дарга Н.Шагдарсүрэнгээс тодруулахад, сумын төвийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, тухайн газар нутагладаг 1 өрх айлд чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэлээ.

Холбоотой мэдээ