Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-06-02 12:54:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг өнөөдөр томиллоо.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:


Улсын дээд шүүхийн санал болгосноор Дамдины Ганзоригийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилсугай” гэжээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр Улсын дээд шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагч нарт уншиж сонордууллаа. Зарлиг уншиж сонордуулсны дараа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Тунгалаг шинээр томилогдсон Ерөнхий шүүгч Д.Ганзоригт дээд шүүхийн тамгыг гардуулав.

Холбоотой мэдээ