12 нэгж талбар бүхий газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-30 22:13:12

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2020 оны 155 дугаар захирамжаар аймгийн төвд дахин дуудлага худалдаа явуулах зарчмаар эзэмшүүлэх газрын хэмжээ, байршил, анхны үнийг зарлалаа.

Тус захирамжаар аймгийн төвийн нутаг дэвсгэрт орших 4800-10000 мкв хэмжээтэй 12 нэгж талбар газрыг үйлдвэр үйлчилгээ, шатахуун түгээх станц, аялал жуулчлалын баазын зориулалтаар эзэмшүүлэх аж.

Газар эзэмших хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд газрын анхны үнийн 10 хувийг дэнчин хэлбэрээр урьдчилан байршуулах ба дуудлага худалдааг ирэх сарын 12-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулах ажээ. 

Холбоотой мэдээ