Тавдугаар сарын 09-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-05-09 08:53:10

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана.

10.00 цагт “Дэлхийн хүмүүнлэгийн өдөр”-ийг тохиолдуулан Шадар сайдын ивээл дор ОБЕГ, МУЗН хамтран “Олны хүч оломгүй далай чуулга” уулзалтыг Корпорэйт конвэншн төвд зохион байгуулна.

10.00 цагт "Монголын инновацийн 7 хоног-2016" арга хэмжээний нээлт БСШУЯ-нд болно.

11.00 цагт "Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгохтой холбогдуулан бизнесийн төлөөлөгчдөд мэдээлэл өгөх уулзалт" ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.

11.00 цагт МХЕГ-ын хурлын танхимд Импортын үрийн буудайг тойрсон маргаантай асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт УДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшины анхны бие даасан тоглолтын талаар УДБЭТ-ын 2 давхарт мэдээлэл хийнэ.

11.30 цагт Монгол Улсын Гавьяат жүжигчин, ая зохиогч, дуучин С.Хүрэлбаатарын “Best of Hurlee” тоглолтын талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Хуульчдын холбоонд Хууль зүйн сургуулийн оюутнууд бодит хэрэг маргаан дээр мэтгэлцэх  "Моck trial" тэмцээний талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт “976” галерейд уран бүтээлч Т.Энхболд мэдээлэл хийнэ.

Аугаа их Эх орны дайны ялалтын 71 жилийн ойн хүрээнд

11.00 цагт БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, манай улсад Суугаа ОХУ, Беларусь, Казахстан улсын Элчин сайдууд Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөнө.

11.30 цагт БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, манай улсад Суугаа ОХУ, Беларусь, Казахстан улсын Элчин сайдууд Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.

19.00 цагт "День победы" хүндэтгэлийг тоглолт "Улаанбаатар палас"-т болно.

Холбоотой мэдээ