Хог цэвэрлэгээнд 20 хүнийг түр ажлын байраар хангав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-05-28 12:16:34
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Тус аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас жил бүр “эзэнгүй” хог хаягдлыг цэвэрлэдэг. Энэ жил 51 цэгийн 1180 метр.куб хогийг тавдугаар сарын 21-нээс цэвэрлэж эхэллээ.

Ингэхдээ ХХҮГ-т бүртгэлтэй ажилгүй 20 иргэнийг түр ажлын байраар ханган ажиллуулж байна.

Орхон, Булган аймгийн хилийн зааг бүс нутаг болон гуу жалга, голын голдрил, үерийн жалганд хуримтлагдсан хогийг цэвэрлэж байна. Байгаль орчны мэргэжилтэн П.Энхсэлэнгэ “Ихэвчлэн ахуйн хог хаягдал, үнс, өтөг бууц, морины жүчээний хог ихээр гарч байна. Ялангуяа захын гэр хорооллын айлуудын ойролцоо хог үүссэн байсан” гэж ярилаа.

Зориулалтын бус газар хог хаягдал үүсч байгааг тухайн багийн Засаг дарга нар анхаарах хэрэгтэйг мөн хэллээ. Тус байгууллага жилд “Байгаль хамгаалах арга хэмжээний зардал”-аас 20-30 сая төгрөгийг хог цэвэрлэхэд зарцуулдаг байна. 

Холбоотой мэдээ