Идэвхтэй хөдөлгөөнийг дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-05-07 23:22:28

Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулж буй Эрүүл амьдралын төлөө хамтдаа уриатай “Идэвхтэй хөдөлгөөн-Эрүүл хооллолтыг дэмжье” аяны  шилжин явах туг, мэдээллийн багц байгууллагуудаар аялаж байна.

Тус аяны хүрээнд ажлын төлөвлөгөөг баталж, байгууллагын албан хаагчдын биеийн жингийн индексийг тодорхойлж, ажлын байрны дасгал, “Зүрхээ хайрлая” дасгалыг сурч, хийж хэвшиж байгаа аж. Мөн Эрүүл мэндийн ажилтан бэлтгэх, Номгон хайрханд аялах, албан хаагчдыг эрүүл мэндийн үзлэг хамруулах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ