"Монгол шуудан", "Айтүүлс" ХК-ийн ханш хамгийн их өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-05-26 17:50:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 5 дугаар сарын 26-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 22 ХК-ийн 30.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 291.066  ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Монгол шуудан" (MNP+8.17%) болон "Айтүүлс" ХК (ITLS+2.35%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Баянгол зочид буудал" (BNG-8.70%) болон "Ариг гал" ХК (EER-5.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.37 хувиар өсөж, 16066.22 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,422,591,419,063.38 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Холбоотой мэдээ