Монгол Улс иргэдээ татан авсан үзүүлэлтээр ХБНГУ-ын ард хоёрт эрэмбэлэгдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-05-26 16:37:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын Шуурхай штабын мэдээлснээр, Монгол Улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш өнөөдрийг хүртэл дэлхийн 30 улсаас 8498 иргэнээ авчраад байна.


Үүнээс 3488 иргэнийг 18 удаагийн тусгай нислэгээр авчирсан бол 5010 иргэнийг газраар авчирчээ. Тус ажиллагааг зохион байгуулахад мэргэжлийн байгууллагуудын нийт 900 гаруй алба хаагч ажиллаж байна.


Түүнчлэн Монгол Улсын иргэдээ татан авсан байдлыг гадаад улсуудынхтай харьцуулбал ХБНГУ-ын ард хоёрт эрэмбэлэгдэж байгаа юм.

Шилжүүлэн авчирсан иргэдийн тоог тухайн улс орны хүн амын тоотой харьцуулсан байдлаар харвал,

 

Өнөөдрийн байдлаар гадаадаас ирсэн  1248 иргэн тусгаарлалтад байгаа бөгөөд тэдний 790 нь нийслэлийн эмнэлэг, зочид буудал болон амралтын газар, үлдсэн 485 хүн орон нутагт тусгаарлагдсан байгаа аж.


Холбоотой мэдээ