Гэр хорооллын ундны усны эрүүл ахуй сайжирч байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-05-18 10:56:11

Дорнод /МОНЦАМЭ/. Гэр хорооллын иргэдийн ундны усны эрүүл ахуй, чанар хүртээмж сайжирч байгаа гэж мэргэжлийн байгууллага дүгнэжээ. Чойбалсан хотын хүн амын 60 орчим хувь нь гэр хороололд амьдарч 33 усан сангаар дамжуулж хэрэгцээний усаа авдаг. Энэхүү усан сангууд нь 1974-1995 онд байгуулагдсан учир гадна орчны хувьд эрүүл ахуй, стандартын шаардлага хангахгүй болоод байсан юм.

Харин “Шинэ усан сан төсөл”-ийн хүрээнд 2015 оноос эхлэн дээрх усан сангуудыг үе шаттайгаар засварт оруулж, барилгыг нь шинэчлэн засварлаж, эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хашаа, хайс хийсэн байна. Үүний үр дүнд гэр хорооллын иргэдийн ундны усны эрүүл ахуй, чанар хүртээмж дээшилжээ.

Дорнод аймгийн хувьд “Чойбалсан хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийг ИТХ-аараа хэлэлцэн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлан ажиллаж байна.

Холбоотой мэдээ