“Нүүдлийн шувуудын диваажин” уран бүтээлийн аялал эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-06 09:39:58

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын баруун бүсийн салбар, Хар ус нуурын Байгалийн Цогцолборт Газар “Нүүдлийн шувуудын диваажин“ нэртэй уран бүтээлийн уралдаан зарлажээ.

Уралдаанд Их нууруудын хотгор орчмоор нүүдлийн шувууд ирэх цагаар уран бүтээлчид, аялалаар зураг авдаг гэрэл зурагчид,  зураач  уран бүтээлчид оролцох гэнэ. 
Нүүдлийн шувуудын өдрийг тохиолдуулан зураг авдаг, зурдаг хүмүүсийн аялалыг зохион байгуулснаар Ховд аймагт аяллын нэг маршрутыг шинээр гаргах, уран бүтээлчдийн бүтээлээр дамжуулан Их нуурын хотгорыг танин мэдэхүүлэх ач холбогдолтой юм.. 
Энэ удаагийн  аялал амжилттай явагдвал цаашид Ховд аймгийн аялал жуулчлалын тусгай маршрут болгон тогтмол зохион байгуулахөөр төлөвлөж байна. 
Аялал энэ  оны 05 сарын 7, 8-ны өдөр  Ховдоос-Шувуун цутгалан-Хэрс арал-Хар ус нуур-Буянт Мянгад-Улаан толгой-Юмын хоолой-Далай нуур-Хар нуур Элсэн хошуу Нийт 400 км аялах юм.
Нүүдлийн шувуудын диваажин аяллын мэдээллийн ивээн тэтгэгчээр орон нутгийн Ховд Телевиз  ажиллахаар болжээ.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ