Цахилгаан эрчим хүчийг гурван хоног хязгаарлана

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-12 12:36:14

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. “Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит компаниас ирэх гурав хоногийн турш Улаангом-Өмнөговь чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд засвар хийнэ гэж аймгийн Цахилгаан, шугам сүлжээний газраас мэдээллээ.

Үүнтэй холбогдуулан энэ сарын 13-ны өдрийн 08:00:18:00 цаг, 14, 15-ны өдрийн 06:00-18:00 цагийн хооронд цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлах аж.

Тухайн хугацаанд аймгийн төвийн эмнэлэг, дулааны станц, захиргаа зэрэг нэгдүгээр зэргийн хэрэглэгчдэд Ховд аймгийн Дөргөний усан цахилгаан станцаас цахилгаан эрчим хүчээр хангана.

Иймд хэрэглээгээ зохицуулахыг хэрэглэгчдэд анхааруулж байна. 

Холбоотой мэдээ