"Формула-1"-н улирал ирэх сард эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-11 16:12:14

НЬЮ-ЙОРК. /The Judge 13/. "Формула-1" ангиллын машины уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх 6 дугаар сарын 5-нд эхэлнэ.


Эх сурвалжуудын мэдээлснээр, "Формулы-1"-н удирдлага зохих мэдэгдлийг Олон улсын автомашины холбооноос өнгөрсөн баасан гарагт авчээ. Тэмцээн Австрид хоёр үе шаттайгаар явагдана. Тэмцээний эхний шат 7 дугаар сарын 5-нд явагдах бол 2 дугаар шат 7 дугаар сарын 8 эсвэл 9-нд болж магадгүй аж. Үүний дараа Их Британид мөн хоёр үе шаттайгаар явагдах аж. Тэмцээнийг үзэгчгүйгээр явуулах бөгөөд шууд дамжуулалт хийх телевизийн баг л нэвтрэх боломжтой.


Коронавирусний цар тахлын улмаас "Формулы-1"-н хуваарьт томоохон өөрчлөлт орсон юм. Өмнө нь Австрали, Монако, Францад болох ёстой байсан Гран-при цуцлагдсан бол Бахрейн, Вьетнам, Канад, Хятад, Нидерланд, Испани, Азербайжан, Канадад болох ёстой байсан тэмцээнүүд тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байна. 

Холбоотой мэдээ