Улсын аварга малчин, тариаланчдын шагналыг гардууллаа

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-10 20:01:20

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 61 тоот тогтоолоор Баян-Өлгий аймгийн нэг иргэнийг “Улсын хошой аварга малчин”, долоон иргэнийг “Улсын аварга малчин”, хоёр иргэнийг “Улсын аварга тариаланч”, нэг аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”, хоёр малчныг “Алтан төл”-ийн эзнээр тус тус тодруулсан.

Аваргуудын шагналыг УИХ-ын гишүүн Х.Баделхан, Г.Солтан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нар Өлгий хотод энэ сарын 8-ны өдөр гардуулж хүндэтгэл үзүүллээ.

Шагнал хүртсэн иргэн, аж ахуйн нэгжүүдийг нэрсийг доор танилцуулж байна.

“Улсын хошой аварга малчин”-аар:

1. Буянт сумын Хөх эрэг багийн малчин Зейнолдагийн Өмиртай.

“Улсын аварга малчин”-аар:

1. Бугат сумын Улаан толгой багийн малчин Жанкейн Барбол;

2. Дэлүүн сумын Бүргэд багийн малчин Шауейн Төлепберди;

3. Толбо сумын Хонгор-Өлөн багийн малчин Оразханы Класхан;

4. Ногооннуур сумын Бахлаг багийн малчин Духаагийн Шарaвжамц;

5. Алтанцөгц сумын Баянбулаг багийн малчин Баянжаргалын Гантулга;

6. Буянт сумын Хөх эрэг багийн малчин Сангаагийн Цэдэнбал;

7. Дэлүүн сумын Чихэртэй багийн малчин Табайн Ерболат.

3. “Улсын аварга тариаланч”-аар:

1. Сагсай сумын иргэн Бат-чулууны Мөнхзул;

2. Баяннуур сумын иргэн Замаданбекийн Дайын.

4. “Улсын аварга тариаланч хамт олон”-оор:

1. Алтанцөгц сумын “Бекжанай” компани

5. “Алтан төлийн эзэн”-ээр:

1. Дэлүүн сумын тавдугаар багийн ахмад малчин Ыхылас Багдан;

2. Бугат сумын гуравдугаар багийн малчин Шамеш Серик.

Холбоотой мэдээ