Москвагийн Төмөр замын их сургууль төгсөгчид ХӨСҮТ-д хандив өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-05-08 12:19:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдийнхээ амь нас эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй ХӨСҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтнуудад "COVID 19" цар тахалтай тэмцэх үйлсэд нь дэмжлэг үзүүлж Москвагийн төмөр замын их сургууль төгсөгчдийн холбооноос нэг сая төгрөг хандивлалаа.


Энэ үеэр тус холбооныхон коронавируст халдвараас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх  арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэн ажиллаж буй ХӨСҮТ-ийн эмч, ажилтнуудад талархал дэвшүүлсэн байна.

Холбоотой мэдээ