ГХЯ: Европын Холбоо Монгол Улсыг хар жагсаалтад оруулах эсэхийг нэг сарын хугацаанд хэлэлцэж шийднэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-07 19:32:10
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс Европын Холбооны хар жагсаалтад орсон гэх мэдээллийг ГХЯ-ны Европын газрын захирал М.Цэнгэгээс тодрууллаа. 


- Сүүлийн үед манай улсыг Европын Холбооны хар жагсаалтад орсон талаар яригдах боллоо. Үүн дээр тайлбар өгөхгүй юу?


- Өнөөдөр үдээс хойш Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Траяан уулзаж, Европын Комиссоос Монгол Улсыг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо сул улс орнуудын жагсаалтад оруулж буй талаар мэдээлсэн. 


- Элчин сайд ямар тайлбар өгсөн бэ?


- Европын Холбооны Элчин сайд уг жагсаалтад ФАТФ-ын жагсаалтад орсон бүх улс автоматаар орж байгаа бөгөөд Европын Комисс уг шийдвэрийн саналаа Европын Парламент, Европын Зөвлөлд танилцуулна. Саналыг нэг сарын дотор хэлэлцэн албан ёсны шийдвэр гарахыг мэдэгдсэн.  


- Цаашдаа манай улс ямар арга хэмжээ авах вэ? 


-Европын Холбоо уг асуудлаар Монголбанк болон Монгол Улсын холбогдох мэргэжлийн байгууллагуудад нарийвчилсан мэдээлэл өгч, хамтран ажиллахаа мэдэгдээд байна.


Холбоотой мэдээ