Зимбабвегийн эрх баригчид Дэлхийн банкнаас тусламж хүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-04 11:46:36

ПРЕТОРИЯ. /TASS/. Олон улсын хамтын нийгэмлэг манай улсад санхүүгийн тусламж үзүүлэхгүй бол Засгийн газар их хэмжээгээр мөнгө гаргахаас өөр аргагүйд хүрнэ гэж Зимбабвегийн Санхүү, эдийн засгийн төлөвлөлтийн сайд Мтули Нкубегийн захидалд дурджээ.


Олон улсын хамтын нийгэмлэгт илгээсэн уг захидалд улс орныг сүйрлээс аврахын тулд Зимбабвед санхүүгийн тусламж үзүүлэхийг хүсжээ. Зимбабвед инфляцийн түвшин 500 хувьд хүрсэн бөгөөд энэ нь эдийн засгийн томоохон хямрал учруулж, гиперинфляцид өртөхөд хүргэж болзошгүйг Мтули Нкубе цохон дурджээ. Коронавирусний цар тахалтай тэмцэхийн тулд Зимбабвегийн гадаад өрийг хянаж үзэх эсвэл тэглэхийг Мтули Нкубе санал болгосон байна.  


Олон улсын валютын сан, Дэлхийн банк түүний захидалд одоогоор хариу өгөөгүй байгааг "Зимбабвеан" сонин цохон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ