Мал төллөлт 56,3 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-05-01 13:14:10

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд 2 сая 689 мянган толгой хээлтэгчээс 1 сая 83 мянган эх мал буюу нийт төллөх малын 56,3 хувь нь төллөж, төл бойжилт 93,3 хувьтай байна.

Хаврын адаг сар гарсан хэдий ч малын хорогдол гарсаар байгаа гэнэ. Аймгийн хэмжээнд 234000 толгой мал хорогдоод байна. Энэ нь оны эцэст тоологдсон нийт малын 3,9 хувь нь хорогджээ. "Малын хорогдол  Жаргалант, Галт, Шинэ-Идэр, Төмөрбулаг, Цэцэрлэг, Тариалан  зэрэгт суманд хамгийн их буюу нийт хорогдлын 90 хувийг эзэлж байна" гэдгийг Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Г.Баттулга мэдээллээ.


Холбоотой мэдээ