Мал төллөлт 50.6 хувьтай

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2016-05-04 11:18:29

Дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар Дорноговь аймагт нийт төллөх эх малын 50.6 хувь буюу 391397 эх мал төллөснөөс 389862 төл хүлээн аваад байгаа талаар тус аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Том малын зүй бусын хорогдлыг таван төрлөөр авч үзвэл 27 тэмээ, 4897 адуу, 4193 үхэр, 15965 хонь, 20752 ямаа нийт 45834 толгой мал хорогдсон нь оны эхний нийт малын 2,5 хувийг эзэлж байгаа аж.

 Харин  Айраг суманд 11901, Дэлгэрэх суманд 12567 толгой мал зүй бусаар хорогдсон нь аймгийн нийт хорогдлын 56,8 хувийг эзэлж буй.

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ