ОХУ-д коронавирусний халдварын 4774 шинэ тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-23 15:54:13

МОСКВА. /TASS/. ОХУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо сүүлийн 24 цагийн дотор 4774-өөр нэмэгдэж, 62773 боллоо. Одоогийн байдлаар 4891 хүн эдгэрч, 555 хүн нас бараад байна гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.  


Шинээр илэрсэн тохиолдлуудын 2282 нь буюу 47.8 хувь нь халдварын шинж тэмдэггүй байсан байна. ОХУ-ын нийслэл Москва хотод 1959 тохиолдол шинээр илэрсэн бөгөөд тус хотод халдвар авсан хүний тоо 33940 болжээ. Шуурхай штабаас мэдээлснээр, Москва мужид халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 688-аар нэмэгдэж, 7278 болсон бол ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад халдвар авсан хүний тоо 167 болж нэмэгдсэн байна. 

Холбоотой мэдээ