Гал унтраах стандарт журмуудыг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2020-04-23 10:12:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-ын даргын тушаалаар гал унтраах үйл ажиллагаанд зориулсан хэд хэдэн стандарт, журам батлагджээ


Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/83 дугаар тушаалаар: “Объектын гал түймэр унтраах ажиллагаанд зориулсан хамгаалах тусгай хувцас, Ерөнхий шаардлага CS 11-0439:2020, “Ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд зориулсан хамгаалах тусгай хувцас, Ерөнхий шаардлага CS 11-0440:2020, “Гал түймрээс хамгаалах хүн нэг бүрийн хэрэгсэл, Ерөнхий шаардлага CS 11-0441:2020 байгууллагын стандартууд батлагдлаа.


Мөн 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн А/96 дугаар тушаалаар “Объектын болон ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд зориулсан хамгаалах тусгай хувцас, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийг хэрэглэх журам”, А/99 дүгээр тушаалаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн ажиллах журам” тус тус батлагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ