Архангай аймгаас Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг руу зорчих хөдөлгөөнийг түр хаав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-04-22 11:06:20

Архангай /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын 4-р сарын 21-ний өдрийн хуралдаанаар Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ аймгаас орох, гарах хөдөлгөөнийг 2020 оны 04-р сарын 21-ний 21.00 цагаас 4-р сарын 25-ны өдрийн 06.00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан. Энэ шийдвэртэй холбогдуулан Архангай аймгаас дээрх аймаг, хот руу зорчих хөдөлгөөнийг 4-р сарын 21-ний 23.00 цагаас 25-ны 06.00 цаг хүртэл түр хязгаарлалаа.

Аймаг дотроо болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас бусад аймаг, сум руу зорчих болон ачаа тээврийн хөдөлгөөн хэвийн байна.

Иймд Архангай аймгаас гарсан тээврийн хэрэгслийг Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ аймаг руу оруулахгүй тул тээврийн хэрэгслийн жолооч нар замд гарахгүй байж, ажлаа зохицуулахыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ