Иргэдийн санаачилгаар Төрөх тасгийн эргэлтийн хаалгыг засварлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-04-21 16:14:03
oyuka_hu@yahoo.com

 

Орхон /МОНЦАМЭ/  “Солосэйф” ТББ-ын тэргүүн С.Солонгын санаачилгаар БОЭТ-ийн Төрөх тасгийн эргэлтийн хаалгыг засварлахад зориулж хандив цуглуулах аян өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлжээ. Дөрвөн сарын хугацаанд иргэд болон албан байгууллагаас нийт 15 сая 700 мянган төгрөг цугларсан байна.

С.Солонго өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд уриалсны үр дүнд 1000 гаруй эмэгтэй хандив өргөж мөн албан байгууллагууд дэмжин оролцжээ. Түүнчлэн БОЭТ-ийн Төрөх тасгийн хамт олон нэг өдрийн цалингаа хандивлаж нэг сая төгрөг өгсөн байна. Ийнхүү С.Солонгын санаачилгаар эхэлсэн уг ажилд олон нийт идэвхтэй оролцсоны дүнд Төрөх тасгийн эргэлтийн хаалга, шатыг бүрэн сольж, давхар бүрт амрах буйдан, сандал байрлуулж шатны хашлагыг төмрөөр сольжээ. 

Тус эргэлтийн хаалгыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2015 онд зассан ч иргэд ханан дээр нь бичих, шатны хашлагыг эвдэж хэмхэлсэн байна. Иймд олон нийтийн санаачилгаар уг орчинг ая тухтай болгосонд баяртай байна гэж Төрөх тасгийн эрхлэгч Б.Эрдэнэбулган хэллээ. 

 

 

Холбоотой мэдээ