“WTI” маркийн нефтийн үнэ өсжээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2020-04-21 14:33:32

МОСКВА. /TASS/. Лондоны “ICE” биржийн арилжааны явцад “WTI” маркийн нефтийн ирэх зургадугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ нэг торх нь 21.41 ам.долларт хүрч 4.80 хувиар өсжээ.


Харин "Brent" маркийн газрын тосны фьючерс хэлцлийн үнэ нэг торх нь 25.36 ам.доллар /-0.82 хувь/ байна.


Даваа гарагт Америкийн нефтийн үнэ түүхэнд анх удаа хасах үзүүлэлт рүү орсон юм. АНУ-ын Зүүн эргийн цагаар 16 цаг 36 минутад Нью-Йоркийн бирж дээр “WTI” маркийн нефтийн тавдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 35.97 ам.доллароор буурч /96.88 хувь/ нэг торх нь -17.7 ам.долларт хүрчээ. 


“WTI” маркийн нефтийг Техас муж улсад олборлодог бөгөөд голдуу бензин үйлдвэрлэхэд ашигладаг юм. 

Холбоотой мэдээ