Түргэн хоол, пиццагаар үйлчилдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-04-19 11:56:06
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын захирамжаар Моза”, “Аварга”, Ноён” пиццаны газар болон түргэн хоолоор үйлчилдэг нийт зургаан байгууллагын үйл ажиллагааг нээлээ.

Энэ сарын 30 хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоогоод байсан есөн аж ахуйн нэгж байсан юм. Үүнээс дээрх байгууллагууд аймгийн Онцгой комисст хүсэлт тавьсны дагуу ийнхүү ажиллах зөвшөөрлийг нь олгосон байна.  Мөн Том н Томс, Жүр үр” ХХК  заалаар үйлчлэхгүй зөвхөн хүргэлтээр үйлчлэх аж. Харин Өргөө кино театр, Итали пицца, Донер кибаб зэрэг гурван байгууллагад зөвшөөрөл олгоогүй гэж аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсээс мэдээллээ.

 

Холбоотой мэдээ