Хятадын ДНБ эхний улиралд 6.8 хувиар буурлаа

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-04-17 15:17:14

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Үндэсний статистикийн газраас энэ оны эхний улирлын эдийн засгийн үзүүлэлтүүдийг өнөөдөр танилцууллаа.

Үүнд:

1.    Хятад улсын ДНБ 6.8 хувиар буурч, 20.6504 их наяд юаньд хүрэв.

2.    Нэг хүнд оногдох дундаж орлого 8561 юаньд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 0.8 хувиар өсжээ. Гэвч барааны үнийн хүчин зүйлийг хассаны дараа бодит байдал дээр 3.9 хувиар буурсан үзүүлэлт юм.

3.    Хятадын өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдаа 7.85 их наяд юаньд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 19 хувиар буурав. Үүнээс нийтийн хоолны салбарын орлого 602.6 тэрбум юань буюу 44.3 хувиар, бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдааны салбарын орлого 7.2553 их наяд юань буюу 15.8 хувиар тус тус буурчээ.

4.    Хятад улс даяар үл хөдлөх хөрөнгийн борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 26.3 хувиар буурсан.

Мөн өнгөрсөн 3-р сард Хятад улсын ажилгүйдлийн түвшин 5.9 хувьд хүрсэн нь өмнөх 2-р сартай харьцуулахад 0.3 хувиар нэмэгдсэн байна.

Холбоотой мэдээ