Шатахууны үнэ 150-300 төгрөгөөр хямдарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-04-15 21:48:04

Дорнод /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Дорнод аймагт шатахууны үнэ 150-300 төгрөгөөр буураад байна. Тухайлбал, МТ шатахуун түгээгүүрийн станцад АИ-92 шатахуун 1880-аас 1580 төгрөг, АИ-95 2200-гаас 2050 төгрөг, А-80 1820-оос 1520 төгрөг, дизель түлш 2570-аас 2270 төгрөг болж буурчээ.

Ирэх сарыг дуустал шатахууны үнэ ийнхүү тогтвортой байх аж. Орлогын эх үүсвэр муудсан энэ цаг үед шатахууны үнийг буулгасан нь амьдралд дэмтэй байгаа гэж иргэд ярьж байна.

Ташрамд дуулгахад, энэ сарын 7-14-ний өдрүүдэд ОХУ-аас Сүхбаатар боомтоор АИ-80 автобензин 120 тн, АИ-92 автобензин 8460 тн, АИ-95 автобензин 112 тн, дизелийн түлш 9815 тн буюу нийтдээ 18752 тн, Дорнод аймаг дахь Эрээнцав боомтоор АИ-92 автобензин 508 тн, Боршоо боомтоор АИ-92 автобензин 402 тн, дизелийн түлш 151 тн нийт 553 тн, Замын-Үүд боомтоор АИ-92 автобензин 3140 тн буюу Монгол Улсад нийт 22,953 тн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж ирсэн гэж мэдээллээ.

Холбоотой мэдээ