Арвайхээр, Тарагт, Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулахыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-04-15 17:41:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.


Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын тухайд нутаг дэвсгэрийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан зэргэлдээх Тарагт сумын нутагт газар олгох болжээ. Мөн Баян-Өлгий Өлгий сумын нутаг дэвсгэрт зэргэлдээх Бугат сумын төв байрладаг бөгөөд түүнийг дагасан газар ашиглалт бий болж, нэг сумын нутаг дэвсгэрт хоёр сум газар олгох зэрэг хүндрэлтэй асуудал үүссэн байна.


Иймээс БХБЯ, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас дээрх сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулахаар тогтоолын төслийг боловсруулжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зөв гэж үзэв. Төслийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.

Холбоотой мэдээ