Чернобылийн бүсэд дэгдсэн түймрийг унтраажээ

Дэлхийд | Байгаль орчин
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-15 00:18:37

КИЕВ. /TASS/. Чернобылийн бүсэд дэгдсэн түймрийг унтраасан тухай Украины Улсын онцгой байдлын албаны дарга Николай Чечеткин Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй зөвлөгөөн хийх үеэрээ мэдэгджээ. 

"Тусгай бүсэд дэгдсэн түймрийг унтраасан. Чернобылийн Атомын цахилгаан станцын онцгой бүс болон түүний эргэн тойронд дэгдсэн түймрээс үлдсэн нурмыг бүрэн унтраахын тулд дахиад хэдэн өдөр шаардагдана" хэмээн тэрбээр хэлсэн байна. 

Улсын онцгой байдлын алба ойр орчимд байрладаг цэргийн зэвсгийн агуулах, "Укрытие", "Вектор" байгууламжууд, Чернобылийн атомын цахилгаан станц, радио идэвхт хаягдал хадгалах байгууламжид түймэр дамжин тархахаас сэргийлж чадсан тухай Чечеткин мөн мэдэгджээ. 

Чернобылийн ойролцоо 4 дүгээр сарын 4-нд түймэр дэгдэж эхэлжээ. Энэ хугацаанд Чернобылийн атомын цахилгаан станцад 1986 онд болсон ослын дараа нүүлгэн шилжүүлсэн оршин суугчдын амьдарч байсан 12 суурин шатсан байна. Даваа гаргийн оройноос бороо орсноор Чернобылийн бүсэд дэгдсэн түймэр намжиж эхэлжээ. 


Холбоотой мэдээ