Буриадад халдвар авсан хүний тоо 92 болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-04-14 11:57:57

УЛААН-ҮД. /baikal-daily/. ОХУ-ын Буриад улсад коронавирусний халдварын тохиолдлын тоо нэг өдрийн дотор зургаагаар нэмэгдэж 92 болсон байна.


Эдгээр тохиолдолд дөрөвдүгээр сарын 6-нд нас барсан 73 настай өвчтөнөөс гадна эмчилгээгээ дуусгаж, эмнэлгээс гарсан 22 хүн орж байгаа юм. Одоогийн байдлаар 69 хүн эмнэлэгт эмчлүүлж байна гэж Буриадын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээллээ. Халдвар авсан хүмүүстэй хавьтсан 2669 хүнийг лабораторын үзлэгт хамруулжээ. 


Халдвар авсан хүний тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд сэжигтэй найман тохиолдол бүртгэгджээ. Эдгээр тохиолдлоос авсан шинжилгээг баталгаажуулахаар Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн рүү явуулсан байна. 

 

Халдвар авсан хүмүүсийн дунд 12 хүүхэд байгаа бөгөөд тэдний биеийн байдал тогтвортой байна. Эмнэлгээс гадуур уушгины хатгалгаа туссан 30 хүн байгаагаас ес нь 65-аас дээш насны хүмүүс аж. Харин эрчимт эмчилгээний тасагт долоон хүн хэвтэж байгаагаас  нэг хүнд хиймэл амьсгалын аппарат залгажээ. 

Холбоотой мэдээ