Нийслэлийн шилмүүст моднуудыг угааж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2020-04-14 10:48:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хавар болж цаг агаар нэмэх хэмтэй болсноор Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанаас өвлийн улиралд шороо, тоос тортогт дарагдсан нийслэлийн нутаг дэвсгэр дэх шилмүүст моднуудын титэм, шилмүүсийг угаах ажлыг эхлүүллээ.


Энэ ажлыг хэрэгжүүлснээр шилмүүст модноос агаарт ялгаруулах хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлж, модны ургалтад таатай нөлөөлж, хүний амьсгалах агаар цэвэршдэг байна. Уг ажлыг ой мод үржүүлгийн мэргэжилтнүүд зааварлаж, угаах ажилд хяналт тавьж байгаатай Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр газар дээр нь биечлэн танилцлаа. 





Холбоотой мэдээ