Хөвсгөлд мал төллөлт 57,2 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-02 15:51:16

Хөвсгөл аймгийн хэмжээнд 1 сая 900 мянга гаруй эх мал төллөхөөс  1 сая 110 мянган мал төллөж нийт эх малын 57,2 хувь нь төллөөд байна.

Энэ жилийн хувьд хавар өнтэй байгаа учраас төллөсөн эх мал жилбэтэй төл бойжилт 99 хувьтай байгаа гэнэ. Аймгийн хэмжээнд хамгийн их төл буюу 123 мянган төлийг Цагаан-Уул сум, Галт сум 107 мянган төлийг тус тус хүлээн аваад байна.

Өнөөдрийн байдлаар ботго 118, унага 7,1 мянга, хурга 638 мянга, ишиг 418,6 мянга, тугал 36 мянга  төллөөд байгаа ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

Холбоотой мэдээ