Цагаанчулуут сумын номын сан фондоо арвижуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-04-10 21:12:38

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Цагаанчулуут сумын номын сан фондоо арвижуулж иргэдийг хүссэн номоо гэрээр уншихад нь тусалж байна.

Тус номын сан COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдийг номын санд ирж үйлчлүүлэх бус гэрээр хүссэн номоо захиалан унших боломжийг олгожээ. Хорио цээрийн үед ном уншиж мэдлэг мэдээллээ тэлэх, гар утас, компьютерийн дэлгэцээс хол байж нүдээ хамгаалахыг мөн уриалжээ.

Шинэ он гарсаар тус номын сан 170 гаруй түүхэн болон уран зохиолын номоор фондоо арвижуулжээ. Харин төсвийн хөрөнгөөр жилд 100,0 мянган төгрөгөөр шинэ ном худалдан авдаг бол бусад төсөл хөтөлбөрийн шугамаар шинэ ном байнга нийлүүлдэг байна. Өнгөрсөн онд л гэхэд 2537,0 төгрөгийн шинэ ном иржээ. Мөн эднийд ховор ном олон байдаг ажээ. Тухайлбал уйгуржин монгол бичгээр бичсэн 20 гаруй судар байдаг аж. Номын сангаар нэг ээлжинд 35 уншигч үйлчлүүлдэг бөгөөд 1000 гаруй байнгын үйлчлүүлэгч байдаг. Жилдээ 922 уншигч байнгын харилцаатай байдаг тухай Цагаанчулуут сумын номын сангаас мэдээлэв. 

Холбоотой мэдээ