Автомашиныхаа гэрлийг асааж "COVID-19"-өөс сэргийлэхийг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-10 09:47:22
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба энэ долоо хоногт 697 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 486 зөрчлийг шалгажээ.Ослын улмаас 12 хүн бэртэж, орон нутагт 3 хүний амь хохирчээ. 


Замын цагдаа нар эдгээр өдрүүдэд 75 согтуу жолоочийг илрүүлэхийн сацуу жолооны эрхгүй үедээ ийм зөрчил гаргасан 15 хүнийг баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан гурван зөрчил бүртгэгдсэн байна. 


Замын хөдөлгөөнд оролцогч жолооч нарт автомашиныхаа ойрын гэрлийг асааж COVID-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох, онцын шаардлагагүй бол аль болох олон нийтийн газраар зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас уриалав.




Холбоотой мэдээ