Дэлхийн эдийн засаг 5 их наяд ам.долларын хохирол амсана

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-09 15:57:51

НЬЮ-ЙОРК. /TASS/. Коронавирусний тархалтын улмаас дэлхийн эдийн засаг хоёр жилийн дотор 5 их наяд ам.долларын хохирол амсана хэмээн “Bloomberg” агентлагийн шинжээчид үзэж байна.


"Коронавирусний тархалттай холбоотойгоор хувийн бизнес эрхлэгчдийг үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсаны улмаас дэлхийн эдийн засаг гүн уналтад орно. Эдийн засгийн уналт урт хугацаанд үргэлжлэхгүй гэж таамаглаж байгаа хэдий ч улс орнууд алдсанаа нөхөж авахын тулд нэлээдгүй хугацаа шаардагдана” хэмээн шинжээчдийн таамаглалд онцлон тэмдэглэжээ.


Түүнчлэн “JPMorgan Chase” банкны шинжээчид дэлхийн эдийн засаг 5.5 их наяд ам.долларын хохирол амсана гэж таамаглаж байна. Харин “Morgan Stanley” банкны мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, хөгжингүй орнуудад дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлт 2021 оны 3 дугаар улиралд хямралын өмнөх үеийн түвшинд хүрнэ гэжээ.  

Холбоотой мэдээ