АНУ-д нэг өдрийн дотор 1900 гаруй хүн нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-04-09 12:01:53

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-д коронавирусний халдвараар нэг өдрийн дотор 1965 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 14768 боллоо гэж Жонс Хопкинсийн их сургууль мэдээлжээ. Энэ нь өдөрт хамгийн олон хүн нас барсан тохиолдол болсон байна.


Өмнө нь АНУ-д өдөрт хамгийн олон хүн нас барсан тохиолдол дөрөвдүгээр сарын 7-нд бүртгэгдсэн бөгөөд 1700 гаруй хүн нас баржээ. Үүнээс өмнө дөрөвдүгээр сарын 3-нд өдөрт 1400 хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн юм. Лхагва гаргийн 21 цаг 30 минутын байдлаар, АНУ-д коронавирусний халдвар авсан нийт хүний тоо 431 мянгад хүрч, 23 мянган хүн эдгэрчээ.


Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 1.35 сая давж, 79200 гаруй хүн нас барлаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага  мэдээлсэн байна. 


Холбоотой мэдээ