“Mongolian Mining” корпораци бонд эзэмшигчидтэй хэлэлцээ хийж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-05-02 13:37:52

ЛОНДОН. /Reuters/. “Mongolian Mining” корпораци өнгөрсөн сарын купоны төлбөрийг хийж чадаагүй учраас бондынхоо бүтцийг өөрчлөхөөр бонд эзэмшигчидтэй хэлэлцээ хийсээр байна.

Хүндхэн байдалд ороод буй тус компани 8.875 хувийн өгөөжтэй 600 сая долларын бондын төлбөрийг 2017 онд хийх ёстойгоос 26.6 сая долларын купоны төлбөрийг гуравдугаар сарын 29-нд төлөх ёстой байв. Төлбөрөөс чөлөөлөгдөх 30 хоногийн хугацаа өнгөрсөн баасан гарагт дууссан ажээ.

Нүүрсний үнийн уналтад өртөөд буй тус компанийн зүгээс "яаралтай төлбөрөө хийхийг шаардсан мэдэгдэл бонд эзэмшигчдийн зүгээс хараахан ирээгүй байна" гэж мэдэгдлээ.

Монголд үйл ажиллагаагаа явуулдаг “Mongolian Mining” корпораци нь “Тавантолгой” ордод коксжих нүүрсний ил хоёр уурхайд олборлолт хийдэг аж.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ