Баян-Өлгийн шүүх 614 иргэний ажилласан жил тогтоолгох хүсэлтийг бүрэн хангажээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-07 17:07:58

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015-2019 онд ажилласан жил тогтоолгох тухай 865 хэрэг хянан шийдвэрлэжээ.

Үүнээс 614 хүсэлтийн шаардлагыг бүрэн, 182 хүсэлтийн зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн байна. Мөн 69 хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ.

Харин энэ оны эхний улиралд 139 хүсэлтийг хянан шийдвэрлэжээ.

Ажилласан хугацааг нь тооцох баримтгүй болсон иргэд ажилласан жилээ шүүхээр тогтоолгох журамтай. Зарим хүмүүсийн ажилд томилсон, чөлөөлсөн тушаал, цалингийн зэс зэрэг бичиг баримтуудыг өмнө нь ажиллаж байсан байгууллага нь тухайн үед архивын байгууллагад зохих хууль журмын дагуу хүлээлгэж өгөөгүйн улмаас иргэд өндөр насны тэтгэвэр тогтоолгох явцад дээрх хүндрэлүүд гарч байгаа ажээ.

Холбоотой мэдээ