Яргайтын Богинын аманд 8 байшин шатжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2020-04-07 10:16:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр буюу 2020 оны 4 дүгээр сарын 7-ны 08:25 цагт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Яргайтын Богинын ам өгсөөд шар өвс шатаж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвд иржээ.

Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн нийт 41 алба хаагч, 11 автомашин техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Галын дөлийг 09:08 цагт дарсан. Гал түймэрт 4 га газар өртөж, 8 байшин бүрэн шатсан байна.

Зургаан байшинг шатахаас авран хамгаалж, түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ