Тээврийн 20 ачааны машиныг гүний хяналтад шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-04-06 11:28:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-аар дамжин Европын орнуудаас хүнс болон бараа тээвэрлэн ирсэн 20 тээврийн хэрэгслийг гүний хяналтад шилжүүлэв.

Өнгөрсөн амралтын өдөр Улаанбаатар хотын гүний хяналтын талбайд ачаа буулгах 18 тээврийн хэрэгслийн 5 монгол, 14 гадаад жолооч, Дархан-Уул аймагт ачаа буулгах нэг тээврийн хэрэгслийн 1 монгол жолооч, Сэлэнгэ аймгийн Гаалийн хяналтын талбайд ачаа буулгах нэг тээврийн хэрэгслийн мөн 1 гадаад жолооч нийт 6 монгол, 15 гадаад жолоочийг эрүүл мэндийн үзлэг, тандалтад хамруулжээ.  

Тээврийн жолооч нарт эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тул хил нэвтрүүлж, 20 тээврийн хэрэгслийг ариутгал халдваргүйжүүлэлтэд оруулан хүчний байгууллагын хяналттайгаар гүний хяналтад шилжүүллээ. Цуваа "Алтанбулаг" боомтоос 10:00 цагт хөдөлсөн талаар Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албанаас мэдээллээ.  

Холбоотой мэдээ