АНУ-д 1.7 сая орчим хүнд коронавирусний шинжилгээ хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-04-06 11:36:52

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-д 1.67 сая хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулсан гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.


Коронавирусний халдварын хамгийн олон тохиолдол АНУ-д бүртгэгдээд байгаа юм. Одоогийн байдлаар тус улсад 336 мянга гаруй хүн халдвар авч, 9500 гаруй хүн нас барсан бол 17 мянга гаруй хүн эдгэрсэн байна. 


Хамгийн сүүлийн мэдээллээр, дэлхий даяар 1273712 хүн коронавирусний халдвар авч, 69458 хүн нас барсан бол 262486 хүн эдгэрчээ.


Холбоотой мэдээ