Спортын иж бүрэн байгууламжийн ажлын явцтай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-06 10:49:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ням гарагт /2020.04.05/ Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд иж бүрэн тохижилттой хөлбөмбөг, хөнгөн атлетикийн талбай байгуулах ажлын явцтай танилцжээ.


Хоёр он дамнан хийж буй энэхүү тохижилтын ажлын үлдэгдэл санхүүжилтийг олгох асуудлыг яаралтай шийдвэрлэх үүргийг холбогдох байгууллагуудад үүрэг болгов.



Хөнгөн атлетикийн иж бүрэн цогцолбор бүхий талбай, гүйлтийн зам, хөлбөмбөгийн талбай, ногоон байгууламж, сагсан бөмбөг, волейболын талбай, гэрэлтүүлэг, авто машины зогсоол байх юм.



Мөн үзэгчийн болон шүүгчдийн сандал, саравч, бие засах газар буюу нойлын байгууламжийг хийсэн, хөлбөмбөгийн талбайн бүрэн цутгасан, зүлэгжүүлэлт 90 хувьтай байна. Явган хүний замын хавтангийн ажил, зогсоолын ажил, хашлагын ажлыг хийж байгаа юм.

Холбоотой мэдээ