ӨНӨӨДӨР: АХБ-наас "Азийн хөгжлийн төлөв" тайланг танилцуулна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2020-04-03 07:08:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 3-нд болох үйл явдлын тойм:

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д МСНЭ болон Хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөн "ХҮҮХЭД БҮРИЙН ТӨЛӨӨ" уриан дор хүчирхийллийн гэмт хэрэг, хохирогчдын талаарх мэдээ, мэдээллийг бэлтгэхдээ мэргэжлийн ёс зүй, хүнлэг ёсонд нийцсэн хэм хэмжээг мөрдлөг болгох талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 90106600, 99736725

14.00 цагт Азийн хөгжлийн банк жил бүрийн "Азийн хөгжлийн төлөв" тайлангаа фейсбүүкийн “Asian Development Bank Mongolia Resident Mission” хуудсаар танилцуулна.

Холбоотой мэдээ