"Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллага 65 сая төгрөгийн тусламж үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-01 17:58:01

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын орон нутгийн хөтөлбөрөөс дэлхий даяар тархаж буй COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Баян-Өлгий аймагт 65 сая төгрөгийн тусламж үзүүлжээ.

Тухайлбал, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, хүний биеийн дархлааг дэмжих зорилгоор зорилтот бүлгийн 282 өрхийг 30 сая төгрөгийн өртөг бүхий нэг сарын хэрэглээний хүнсний багц, түлээ нүүрсээр хангаж, орон гэргүй 10 айлд 33 сая 200 мянган төгрөгийн үнэтэй иж бүрэн 10 гэр олгосон байна.

Мөн аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудын ажилтнуудыг өвчнөөс хамгаалахад дэмжлэг болгож 2 сая 500 мянган төгрөгийн өртөг бүхий 2500 ширхэг санитолыг аймгийн Онцгой комиссын дарга, аймгийн Засаг дарга А.Гылымхан, аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа Б.Анхбаяр нарт хүлээлгэж өглөө. 

Холбоотой мэдээ