Уран илтгэлийн улсын уралдаанд амжилттай оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-29 18:05:27

Өвөрхангай аймаг дахь “Лидер сурагч” академиас аймгийн аварга шалгаруулах “Оюуны давалгаа” уран илтгэлийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Уг тэмцээний тэргүүн байрыг эзлэсэн Арвайхээр сумын 4-р сургуулийн сурагч Э.Эрдэнэбямба, дэд байранд шалгарсан Э.Пагмажав нар улсын хэмжээнд зохиогдсон “Оюуны давалгаа-V” уран илтгэлийн тэмцээнд мөн амжилттай оролцон шилдэгт багтсан байна.

Сурагчдыг бие хүн болон төлөвших, харилцааны соёлтой, өөртөө итгэлтэй зөв боловсон ярьж бусдыг байлдан дагуулах чадварт суралцуулахад энэхүү уралдааны зорилго оршдог аж. Монгол Улсдаа нэгт тооцогдох Хүүхдийн өөрөө удирдах байгууллага бол Лидер Сурагч Академи бөгөөд Өвөрхангай аймагт салбараа 2015 оны 8 дугаар сард байгуулсан юм.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ