Хандивын аян үргэлжилж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-03-31 20:40:54

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгцээ, шаардлагыг үндэслэн Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос өрнүүлж буй хандивын аян үргэлжилж байна.

Гуравдугаар сарын 10-ны өдрөөс албан ёсоор эхэлсэн уг аянд тус аймагт үйл ажиллагаагаа явуулж буй боловсрол, банк санхүү, худалдаа үйлчилгээний салбарынхан нэгдсээр байгаа билээ. 

Тэгвэл гуравдугаар сарын 31-ний өдөр Байгаль орчны салбарынхан нэгдэн БОАЖГ-аас 419.000, Ус, цаг уур орчны шинжилгээний төв 1.000.000, Сум дундын ойн анги 70.000 нийт 1.489.000 төгрөгийг Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбатад хүлээлгэн өглөө. 

Мөн Г.Гансүх захиралтай Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хамт олон дэлхий нийтийг хамарсан цар тахлын эсрэг 500 ширхэг амны хаалт болон 700.000 төгрөг, Төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын нэрэмжит Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн хамт олон 1.085.000 төгрөг, Монгол Улсын баатар Д.Хаянхярваагийн нэрэмжит Тайшир сумын Ерөнхий боловсролын сургуулийн хамт олон 18 сумын сургуулиудаас анхлан нэгдэж 650.000 төгрөг хандивласан байна.  


Холбоотой мэдээ