Энэтхэгт коронавирусээр халдварласан хүний тоо 1000 давжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-30 13:15:38

НЬЮ-ДЕЛИ. /TASS/. Энэтхэгт коронавирусний халдвар илэрсэн хүний тоо даваа гаргийн өглөөний байдлаар 1024-т хүрсэн тухай тус улсын Эрүүл мэнд, гэр бүлийн сайн сайхан аж байдлын яам мэдэгдлээ.


Алслагдсан тойргуудаас мэдээлэл ирэх үед энэ тоо нэмэгдэж магадгүй байна. Халдвар авсан хүмүүсийн 48 нь гадаадын иргэн байжээ. Энэтхэгт коронавирусний халдвар авсан 96 хүн эдгэрсэн бол 27 хүн нас баржээ.


Дөрөвдүгээр сарын 14 хүртэл онцгой дэглэмийн арга хэмжээнүүдийг хатуу дагаж мөрдөхийг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди бүх муж улсын болон холбооны нутаг дэвсгэрүүдийн эрх баригчдад уриалжээ. Мөн онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг иргэдэд анхааруулсан байна. Түүнчлэн Нью-Дели, Мумбаи, Калькутта, Ченнаи, Бангалор зэрэг бүх хотыг хаажээ. 

Холбоотой мэдээ