Орон нутгийн галт тэргэнд 11-19 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-03-29 18:30:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж орон нутгийн галт тэргэнд хоногт 11-19 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа талаар ЭМЯ-наас өнөөдөр мэдээллээ. 

Тухайлбал, өчигдөр 3 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар галт тэргээр зорчсон 2369 иргэнд эрүүл мэндийн тусламж үзүүлж халууныг нь хэмжиж 24 цаг хянаж ажилласан талаар ЭМЯ-ны эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал мэдээллээ. 

Мөн тусгаарлах байруудад байгаа жирэмсэн эмэгтэйчүүд, сэтгэлзүйн зөвлөгөө авах шаардлагатай иргэдэд Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв (ЭХЭМҮТ), Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн болон "Амгалан" амаржих газрын эмч нар дуудлагаар үйлчилжээ. 


Гэрэл зургийг Б.Чадраабал


Холбоотой мэдээ