НӨАТ-ын эхний улирлын урамшууллыг ирэх сард буцаан олгоно

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-03-27 13:32:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд орсон нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байхаар зохицуулсан. НӨАТ-ын энэ оны эхний улирлын урамшууллыг 4 дүгээр сард буцаан олгоно. 

НӨАТ-ын тухай хуульд заасны дагуу албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг урамшуулал хэлбэрээр буцаан олгож байгаа. Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд өгнө. Үүнд: 

  • Албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх,
  • Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх,
  • Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх,
  • Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх юм.

Албан татвар төлөгч нь тухайн улирлын сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн улирлын эхний сарын 8-ны өдрийн дотор Цахим татварын системд бүртгүүлсэн байна

Татварын алба нь тухайн улиралд олгох буцаан олголтын дүнг дараа сарын 10-ны өдрийн дотор албан татвар төлөгч бүрээр бүртгэлийн системээс гаргаж, баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлдэг байна. 



Холбоотой мэдээ